"Зоос гоёл" ХК-ийн үнэт цаасны арилжааг сэргээлээ

2016 оны 2 сарын 12

"Монголын хөрөнгийн бирж" төрийн өмчит хувьцаат компанийн Гүйцэтгэх захирлын 2016 оны нэгдүгээр сарын 22-ны өдрийн 31 дугаар тушаалаар "Зоос гоёл" MSE:ZOO хувьцаат компанийн нийтэд санал болгон гаргасан нэг бүр нь 100 төгрөгийн нэрлэсэн үнэтэй 288 ширхэг хувьцааг нэг бүр нь 28,800 төгрөгийн нэрлэсэн үнэтэй нэг ширхэг энгийн хувьцаанд хөрвүүлэх замаар нэгтгэн, нийт гаргасан 3,754,944 ширхэг энгийн хувьцааг 13,038 ширхэг энгийн хувьцаа болгон үнэт цаасны бүртгэлд өөрчлөлт оруулсан.

"Зоос гоёл" ХК-иас хувьцаа нэгтгэх төслийн хэрэгжилтийн тайлан болон холбогдох бусад баримт материалыг Санхүүгийн зохицуулах хороонд хүргүүлсэн тул 2016 оны хоёрдугаар сарын 4-ний өдрийн 03 тоот Санхүүгийн зохицуулах хорооны улсын байцаагчийн албан шаардлагын дагуу "Зоос гоёл" ХК-ийн үнэт цаасны арилжааг 2016 оны хоёрдугаар сарын 5-ны өдрөөс сэргээсэн тухай Монголын Хөрөнгийн биржийн Маркетинг, олон нийттэй харилцах алба мэдээлжээ.

А.ШАРАВ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна