ОХУ Ирактай харилцаагаа өргөжүүлнэ

2016 оны 2 сарын 12

 

ОХУ-ын ерөнхий сайдын орлогч Дмитрий Рогозин өргөн бүрэлдэхүүнтэй Багдадад айлчилжээ. Дмитрий Рогозины хамт Засгийн газар, бизнесийн 100 орчим хүн дагалдан Иракт ирсэн аж. Айлчлалын хүрээнд ОХУ Иракт иргэний агаарын хөлөг худалдахаар тохиролцож, Исламын улс бүлэглэлийн эсрэг тэмцэлд үргэлжлүүлэн цэргийн тусламж үзүүлэхээр ярилцсан байна. Түүнчлэн талууд олон тооны харилцан ойлголцлын санамж бичиг үзэглэсний дунд худалдаа наймааг хоёр дахин нэмэгдүүлж, Иракийн цахилгаан барааны хэрэгцээг бүрэн хангахад анхаарах зэрэг багтжээ. Хоёр орны худалдаа өнгөрсөн онд хоёр тэрбум ам.долларт хүрсний ихэнх нь Оросын экспорт эзэлсэн аж.

 

АНУ Багдад нөлөөгөө нэмэгдүүлэхийн эсрэг ОХУ нь Ирактай худалдаа, аюулгүй байдлын хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцаагаа бататгахыг зорьж байгаа аж. ОХУ нь өнгөрсөн жил Иракийн эрчим хүчний салбарт олон сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж, тагнуулын мэдээлэл солилцох гэрээний дагуу Багдад удирдлагын төвөө нээжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна