“БОНД” боломжгүй өр үү

2016 оны 2 сарын 12

  • БОНД гэж юу вэ?

Бонд гэж Засгийн газар аль эсвэл хувь компаниас төсөл хөтөлбөр, хөрөнгө санхүүжилт босгох гэж  гаргасан тодорхой хугацааны дараа үндсэн төлбөр болон хүүгээ эргүүлэн авдаг өрийн бичиг бүхий үнэт цаасыг хэлдэг. Өөр үгээр хэлбэл тогтмол орлоготой, эрсдэл багатай үнэт цаас бөгөөд та Бонд авсан гэдэг нь тухайн компанид тодорхой хугацаатай мөн тогтсон хүүтэй мөнгө зээлж байна гэсэн үг.

  • БОНД-ын давуу тал:

Урт хугацааны хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох боломжтой

Банкны зээлийн хүүгээс хямд өртөгтэй хөрөнгө оруулалтын эх үүсвэр олох

Хүү төлөх хугацаа уян хатан

Хүссэн хэмжээгээрээ хөрөнгө оруулалт татах боломжтой

Эрсдэл багатай

Тогтмол өгөөжтэй

Төлбөрийн баталгаа болдог

  • БОНД-ыг ямар зориулалтаар босгодог вэ?

Хөгжлийн олон төслүүдийг санхүүжүүлэх нэг зохистой арга хэрэгсэл бол хөрөнгийн зах зээл дээр хөрөнгө босгох явдал. Улс орны хөгжлийн хандлагын дагуу бид цаашид зөвхөн улсын төсвийн хөрөнгөд найдах бус, санхүүгийн зах зээлийг түлхүү хөгжүүлэх шаардлагатай.

  • БОНД гаргах ба зээл авахын ялгаа

  • БОНД-ын хөрөнгийг хэрхэн зарцуулах вэ?

Өр төлөх гэж бонд гаргадаггүй. Эдийн засгийн хөгжлөө дэмжих, хурдасгах томоохон төсөл, хөтөлбөрүүдэд бодит дэмжлэг болох үүднээс бондыг олон улсын зах зээлд гаргадаг. Манай улсын хувьд импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөлд хөрөнгө оруулах, дунд хэмжээний богино хугацаанд хэрэгжих, бүтээн байгуулалтын хугацаа амархан төслүүдэд бондын 50-аас доошгүй хувийг зарцуулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, гарааны хугацаа багатай төслийг санхүүжүүлэх. Хэрэв импортыг орлох төслийг амжилттай хэрэгжүүлбэл их хэмжээний мөнгөн урсгалыг дотооддоо тогтоож чадна гэсэн үг.

БОНД өр мөн үү?

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна