Д.Төмөрхүлэг, М.Уранцэцэг нар дэлхийн чансааг тэргүүлэв

2016 оны 2 сарын 12

Сар шинийн өмнө жүдо бөхийн олимпийн эрхийн оноо олгох “Их дуулга” тэмцээн Францын нийслэл Парис хотноо болсон билээ. Тэгвэл энэхүү тэмцээний дараа Олон улсын жүдо бөхийн холбооноос жүдочдын чансааг шинэчлэн гаргалаа. Эрэгтэй, эмэгтэй тус бүр долоо нийт 17 жингээс чансаа гарахад Монголын гурван жүдоч жиндээ тэргүүллээ. Тодруулбал, эрэгтэй 66 кг-д Д.Төмөрхүлэг, эмэгтэй 48 кг-д М.Уранцэцэг, 52 кг-д Д.Сумъяа нар юм. Мөн эрэгтэй 60 кг-д Г.Болдбаатар гуравдугаар, 73 кг-д С.Ням-Очир 10, 90 кг-д Л.Отгонбаатар 11, эмэгтэй 63 кг-д Ц.Мөнхзаяа 7 байрт бичигдэж байна. Харин Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Парисын “Их дуулга”-ын аварга Г.Отгонцэцэг чансаагаа 16 хүртэл өсгөжээ.

Эрэгтэй: 

60 кг нийт 330 жүдоч

  • 3 - Г.Болдбаатар - 1978 оноо
  • 11 - Д.Амартүвшин- 1392 оноо
  • 31- Ц.Цогтбаатар - 619 оноо

66 кг нийт 392 жүдоч

  • 1- Д.Төмөрхүлэг - 2325 оноо
  • 16- Д.Алтансүx - 930 оноо

73 кг нийт 400 жүдоч

  • 10 - С.Ням-Очир - 1246 оноо
  • 14- Г.Одбаяр - 1090 оноо

81 кг нийт 364 жүдоч

  • 22 - О.Ууганбаатар 820 оноо
  • 29- Н.Дагвасүрэн 666 оноо

90 кг нийт 281 жүдоч

  • 11 - Л.Отгонбаатар - 1391 оноо

100 кг нийт 244 жүдоч

  • 16- Н.Түвшинбаяр - 1050 оноо

+100 кг нийт 197 жүдоч

  • 23 - Б.Тэмүүлэн - 732 оноо
  • 29- Ө.Дүүрэнбаяр - 608 оноо

Эмэгтэй:

48 кг нийт 184 жүдоч

  • 1- М.Уранцэцэг - 3310 оноо
  • 16- Г.Отгонцэцэг  - 1120 оноо

52 кг нийт 206 жүдоч

  • 17- А.Цолмон - 889 оноо
  • 21- М.Бундмаа  - 835 оноо

57 кг нийт 246 жүдоч

  • 1 - Д.Сумъяа  - 2600 оноо

63 кг нийт 212 жүдоч

  • 7- Ц.Мөнхзаяа - 1830 оноо
  • 14- Ц.Цэрэннадмид - 973 оноо

70 кг нийт 174 жүдоч

  • 18- Ц.Наранжаргал - 1057 оноо

Монголын жүдо бөхийн шигшээ баг Парисын "Их дуулга" тэмцээний дараа ОХУ, Бразил, Япон, БНСУ зэрэг 50 гаруй орны жүдочтой хамтарсан бэлтгэлийг хийжээ. Жүдочдын хувьд өчигдөр хоёр хуваагдан Итали болон Австри улсыг зорьсон байна. Эрэгтэй шигшээ баг Австри, эмэгтэй шигшээ баг Италийн Ром хотыг зорьж, ээлжит Гранпри тэмцээнд зодоглох юм.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна