Оросын агаарын довтолгоон ИУ-ын хоёр том даргыг устгажээ

2016 оны 2 сарын 13

Фото: Оросын БХЯ

 

Оросын байлдааны онгоцнууд Сирийн Алеппо мужид “Исламын улс” бүлгийн нөлөө бүхий хоёр хээрийн даргыг устгасан тухай БХЯ-ны төлөөлөгч хошууч генерал Конашенков мэдээлэв.

 

"Генерөлын хэлснээр, Калаз-Тахтани суурины ойролцоо исламын том бүлэглэлийг түүний дарга Абу Магерын (Фарид аль-Мысри) хамт устгажээ. Мөн тэр мужид хээрийн дарга Абу Анас Аш-Шами гэгчийг устгасан гэнэ.

 

"Өнгөрсөн долоо хоногт Сири дэх Оросын нисэх группын онгоцнууд 510 байлдааны нислэг хийж Алеппо, Латакия, Хама, Дейр-Эз-Зор, Деръа, Хомс, Хасека, Ракка мужууд дахь “Исламын улс” бүлэглэлийн 1888 байгууламжид цохилт өглөө” гэж Конашенков сэтгүүлчдэд мэдээлэв.

 

Фото: AP Photo/ Militant website

 

Энэ цагаар, “Исламын улс” бүлэглэлийн удирдлага Сирийг орхин гарч Ливид цугларах болсон гэж GlobalStrat төвийн тэргүүн Оливье Гитта мэдэгдэж байна.

 

"Ливид наад зах нь террористуудын дөрвөн том бүлэглэл, олон тооны зэвсэгт бүлгүүд үйл ажиллагаа явуулан тэдний тоонд “Исламын улс” байгууллагын 5-10 мянган дайчид байна. Ливи нь Италиас дөнгөж 300-аад км-ын зайтай учир Европ, Хойд Африкт алан хядах ажиллагаа явуулах стратегийн бааз болон хувирч буйг” Гитта хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна