Баффетийн компани нефтийн үнийг унагалаа

2016 оны 2 сарын 13

Долоо хоногийн эхээр нефтийн үнэ дахиад л унаж байна. Энэ удаа Орес-ийн талаарх яриа, Дэлхийн эрчим хүчний агентлагийн эсвэл том банкуудын дүгнэлт үнэ унах шалтгаан болсонгүй. Нефтийн үнийн уналтыг Баффетийн компани өдөөжээ.

Reuters мэдээлснээр, нефть боловсруулах Phillips 66 гэх том компани Охлахома мужийн Кушинг хотод нефть яаралтай нийлүүлэхээр тонныг нь гаргасан байв.

Илүүдэл нефтийг их хэмжээгээр худалдсан нь ойрын гэрээнүүдэд хүчтэй нөлөөлөн нэг, хоёр сарын дараа нийлүүлэх фьючерсийн арилжааг таван жилийн доод хэмжээнд хүртэл унагалаа.

Zerohedge

Сануулахад, одоо АНУ-ын нефть, нефтийн бүтээгдэхүүний үнэ сүүлийн таван жилийн хамгийн өндөр хэмжээнд байгаа юм.

Zerohedge

Хэрэв Phillips 66 компани боловсруулалтаа буулгах гэж байгаа бол тэр нь бензин ба маркийн хэт их нөөцийн барьцаанд орж байгаа гурав дахь компани болох юм. Үүний өмнө лхагва гаригт Delta Air Lines' Monroe Energy үйлдвэрлэлийнхээ хэмжээг 10 хувиар буулгаж буйгаа мэдэгдсэн.

Мягмар гаригт Valero Energy Corp. Теннесси муж дахь нефть боловсруулах үйлдвэрийнхээ бензин үйлдвэрлэлийг 25 хувиар буулгах бодолтойгоо мэдээлсэн юм.

Нөөцийн тухайд гэвэл, АНУ-ын Эрчим хүчний мэдээллийн агентлаг Кушинг дэх нөөцийн агуулахуудад нефтийн хэмжээ 64,7 сая баррель гэсэн дээд хэмжээнд очсон ба бүрэн дүүртэл нь найман сая баррелийн зай үлджээ.

Zerohedge

Нефтийн агуулахыг дүүргэнэ гэдгийг ВР компанийн тэргүүн ноён Дадли хэлж байсан билээ. Тэрээр нефтиэр газар дэлхийн бүхий л агуулахад дүүрсэн байна гэж хэлжээ.

ВР компанийн тэргүүн Роберт Дадли: "Жилийн хоёрдугаар хагаст нефтийг усан сангуудад хүртэл шахах хэрэгтэй болох нь” гэсэн хэт радикал мэдэгдлийг ВР компанийн тэргүүн Роберт Дадли Лондон хотноо болсон жил тутмын нефтийн бага хурал дээр хэлсэн байна.

Ноён Дадлийн үнэлгээгээр, эрэл ба саналын тэнцвэр нь оны хоёрдугаар улиралд хэм хэмжээнд орж эхлэх гэнэ. Нэг үгээр үйл ажиллагаа нь удаашрах юм.

Дэлхийн нефтийн томоохон трейдер Vitol компани Лондоны бага хурал дээр зах зээлийн байдлын талаар муугүй харьцуулалтыг бас гаргажээ. Ойрын зургаан саруудад дэлхийн нефтийн бүх агуулах савууд Нигерийн бүх олборлолтын хэмжээний нефтүүд дүүрсэн байна гэж Vitol үнэлжээ. Нигери нь ОРЕС-ийн гишүүн бөгөөд жилдээ 360 сая баррель нефть олборлодог.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна