Цэцийн асуудлыг эцэслэнэ

2016 оны 2 сарын 13

УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулганыг хоёрдугаар сарын 15-26-ны хооронд зарлаад байна. Арав гаруй хоног үргэлжлэх энэ удаагийн ээлжит бус чуулганаар намрын чуулганаар эцэслэж чадаагүй асуудлыг хэлэлцэх юм. Үүнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх тухай багтаж буй.

УИХ дахь намын бүлгүүдийн төвшинд хамгийн их маргаан дагуулж байгаа энэ асуудалд МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн гишүүдийн кноп Цэцийн гишүүнийг чөлөөлөх эсэх асуудалд хамгийн чухал үүрэг гүйцэтгэх болж буй.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцэхээр дараалалд багтаажээ.

Ирэх долоо хоногт байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын дарааллыг эндээс тодруулж харна уу.

02 дугаар сарын 15-ны Даваа гарагт 09.00 цагаас:

  • Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт.

НЭГ. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМ, ЭВСЛИЙН БҮЛГИЙН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 15-ны Даваа гарагт:

  • Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь Монгол ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д;
  • Улсын Их Хурал дахь МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан “В” танхимд.

ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 15-ны Даваа гарагт:

1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Жанжин Д.Сүхбаатар танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

  • Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Хувь хүний орлогын албан татварын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн төсөл /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
  • Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2016.02.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, цахилгаан эрчим хүчийг татвараас чөлөөлөх тухай, хэлэлцэх эсэх/.

3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ГУРАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 16-ны Мягмар гарагт 09.00 цагаас:

ДӨРӨВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:

02 дугаар сарын 17-ны Лхагва гарагт:

1.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

2.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 10.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

3.Төсвийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Их Эзэн Чингис хаан танхим”-д:

Хэлэлцэх асуудал:

4.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:

Хэлэлцэх асуудал:

ТАВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

02 дугаар сарын 18, 19-ний Пүрэв, Баасан гарагт 09.00 цагаас:

Г.ОЮУ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна