Christian Louboutin Хувилгаан Валентины өдөрт

2016 оны 2 сарын 13

Фото: Christian Louboutin

Францын брэнд Christian Louboutin католикуудын хоёрдугаар сарын 14-нд тэмдэглэдэг Хувилгаан Валентины өдөрт зориулсан тусгай цуглуулгыг гаргажээ. Luxurylaunches мэдээлснээр шинэ цуглуулга худалдаанд гарсан байв. Түүнийг маркийн дэлгүүрүүд ба сайтаар нь худалдан авч болох гэнэ.

Шаахайн шугаманд өндөр өсгийтэй, уламжлалт улаан Doracora Black ултай сонгомол туфли (795 доллар) болон, барсын арьсан принттэй лакан балетын гэх Corafront Leopard шаахай (695 доллар), наалт бүхий кед шаахай Pik Boat Flat (795 доллар), алтан оосортой Sweet Charity Baby Chain Bag гэх цүнх (1750 доллар) зэрэг багтжээ.

Christian Louboutin компани 1992 онд байгуулагдсан ба дээд ангиллын гутлаас гадна цүнх, аксессуарын эд зүйлийг энэ брэндийн нэрийн дор гаргадаг. Компанийн анхны дэлгүүр нь Орост 2003 онд нээгдсэн байлаа.

Фото: Christian Louboutin

Брэндийг Орост ихээхэн сонирхох болсон ч худалдаанд нь төдийлөн нөлөөгүй.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна