Засгийн газрын хуралдаантай

2016 оны 2 сарын 13

Засгийн газрын ээлжит хуралдааныг ирэх даваа гаригт 16.00 цагт зарлажээ. Хуралдаанаар долоон асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Тэдгээрийн дотор нэр бүхий хоёр гишүүний боловсруулсан хуулийн төсөлд санал өгөхөөр хэлэлцэх аж. Тодруулбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, УИХ-ын гишүүн Х.Тэмүүжингийн боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй айдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл юм.

Мөн хуралдаанаар 2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээг тогтох тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.

Хэлэлцэх асуудал

Засгийн газрын гишүүн

1

Монгол, Болгарын Засгийн газар хоорондын протокол батлах тухай

Л.ПҮРЭВСҮРЭН

2

Засгийн газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хууль, Улсын Их Хурлын тогтоолын төсөл

Д.ДОРЛИГЖАВ

3

Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн санаачлан боловсруулсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

4

Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжингийн санаачлан боловсруулсан Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал, дүгнэлтийн тухай

Д.ДОРЛИГЖАВ

5

Барааны гарал үүслийн дүрэм батлах тухай*

Д.ЭРДЭНЭБАТ

6

2016 онд цэргийн албыг дүйцүүлэн хаах иргэдийн тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Ц.ЦОЛМОН

7

Бусад асуудал*

Ч.САЙХАНБИЛЭГ

Танилцуулах асуудал

8

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Давосын чуулга уулзалтад оролцсон дүнгийн тухай

Г.ОЮУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна