Сураггүй болсон иргэнийг олжээ

2016 оны 2 сарын 13

Сар шинийн баярын өдрүүдэд буюу хоёрдугаар сарын 10-нд Увс аймгийн Малчин сумын Баянхайрхан багийн Урт булаг гэдэг газарт иргэн Э /28 настай, эрэгтэй/ автомашинаа орхиод цахилгааны шугамаа засварлахаар явган яваад сураггүй болсон байжээ.

Аймгийн Онцгой байдлын газарт энэ тухай дуудлага тухайн өдрийн 19.50 цагийн орчимд ирж, Эрэн хайх, аврах ангийн 11 албан хаагч, 2 автомашин, орон нутгаас 8 хүн 1 автомашин, нийт 19 хүн, 3 техник хэрэгсэлтэйгээр эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан аж. Эрлийн дүнд маргааш өдөр нь буюу хоёрдугаар сарын 11-ний 11.50 цагийн орчимд иргэн Э-г Хилэнцэгийн ам нэртэй газраас эсэн мэнд болжээ.

Мөн хоёрдугаар сарын 11-ний 07.30 цагт Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газарт Дэлгэр сумын Баян-Өндөр багийн Лүн гэдэг газар /аймгийн төвөөс 140 км-т/ иргэн Б, Л нар нь 19-59 ГАҮ улсын дугаартай “Стевер” загварын ачааны автомашинтай замын зорчих хэсгийн хажуу руу гулгаж орсон, шатахуун дууссан байна гэх дуудлагыг ирүүлжээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал унтраах аврах, 59 дүгээр ангийн 7 алба хаагч, 1 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тухайн өдрийнхөө 13.00 цагт автомашиныг, бараа материалын хамт татан гаргасан байна.

Г.ХОРОЛ

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна