"АЛРОСА" 122 каратын алмаз олжээ

2016 оны 2 сарын 13

 

Дэлхийн томоохон алмаз олборлогчдын тоонд ордог "АЛРОСА" компани 121,96 кратын алмазыг "Юбилейная" гэдэг судлаасаа олборложээ. Түүнийг Айхеийн уулын баяжуулах үйлдвэрийн №14 фабрик олсон гэнэ.

 

"Найман өнцөгт талст нь 31,28 х 30,00 х 28,57 мм хэмжээтэй гэнэ. Гоёл чимэглэлийн чанартай алмаз нь "2 Black Sawables 3 colour" шинжтэй бөгөөд тунгалаг, шаргалдуу өнгөтэй . Зах талаараа оливен, графит-сульфидын бага зэргийн хольцтой" гэж мэдээлсэн байв.

 

"Юбилейная" гэх судал нь нь олон тооны том хэмжээний 50-138 каратын алмаз илэрдгээрээ алдартай. Тэндээс олдсон 76,07 каратын жинтэй алмазад “Агуу эх орны дайны ялалтын 70 жил” нэрийг өгсөн байлаа.

 

"АЛРОСА" компани нь алмазын хайгуул, олборлолтыг Якутад явуулдаг. Өнгөрсөн онд тус компани 38,3 сая каратын алмазын түүхий эд олборложээ. Орлого нь 207,2 тэрбум рубль хүрсэн байлаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна