Casio брэнд Baby-G “жийнсэн” цаг бүтээв

2016 оны 2 сарын 13

Фото: Casio

Casio компани Baby-G denim цагийн цуглуулгыг танилцуулав. Энэ тухай компанийн хэвлэлийн мэдээнд хоёрдугаар сарын 11-нд өгүүлжээ.

Цагийн шинэ шугамыг ВА-110 загварын суурин дээр гаргажээ. Хөх цэнхэр, сонгомол хөх, индиго гэсэн гурван жийнсийн өнгөөр бүтээгдэхүүнийг гаргажээ. Загваруудын цохилтын эсрэг хамгаалалттай, ус нэвтэрдэггүй, автоматаар гэрэлтдэг. Секундын болон сэрүүлгийн таван төрлийн дэглэмтэй.

Цуглуулга худалдагдаж эхэлсэн байгаа . Сайтаар нь захиалж болно. Зуу гаруй долларын үнэтэй.

Фото: Casio

Casio компанийг 1946 онд Токио хотод байгуулжээ. Цахим төхөөрөмжүүд: тооны машин, фото камер, хөгжийн зэмсэг, таблет, бугуйн цаг зэргийг гаргадаг. Baby-G брэндийн нэрээр эмэгтэйчүүдийн цагийг хийдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна