Гууны ирмэг дэх гайхалтай хотууд

2016 оны 2 сарын 13

 

Дэлхийд эгц эргийн ирмэгт босгосон цөөнгүй хотууд бий. Хотууд нь хүрээлэн буй орчинтойгоо гайхамшигтай зохицсон, уран барималчдын ур чадварыг бишрүүлсээр байдаг билээ.

 

Санторини арал нь Грекдээ ч биш ер нь дэлхийн үзэсгэлэнтэй газруудын нэг. Хүмүүс аралд очин эргийн огцом ирмэгт баригдсан цасан цагаан байр сууцнууд, цэнхэр дээвэртэй сүмүүдийг нь сонирхдог. Тэндээс нар жаргахыг харах сайхан. Залуу хосуудын аяллын хамгийн романтик хотхон нь тэр юм.

 

 

 

 

 

Castellfollit de la Roca – Кастельфольит-де-ла-Рока  нь Каталони мужийн хамгийн гоё  тосгоны нэгд  тооцогддог.  Хотын гудамжууд нарийхан бөгөөд тосгоныг  хүрмэн чулуун давхаргын ирмэгт босгожээ. Тэр давхрага нь галт уулын халуун хайлмагуудын нийлэн үүсгэсэн бүтээл юм.  Хүрмэн чулуу нь ч өөрөө  барилгын материал болсон юм. Тэр нь хоёр голын дунд 50 метрийн өндөрт үүсчээ.

 

 

 

 

Азеньяш-ду-Мар – гэдэг Португалийн Атлантын далайн эргийн хот юм. Хэзээ нэгэн цагт загасчдын тосгон байсан хот одоо жуулчдын очих дуртай газар болсон байна.

 

 

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна