Brent нефтийн үнэ 10 хувиар нэмэгдэв

2016 оны 2 сарын 13

Brent маркийн нефтийн үнэ баасан гаригт буюу хоёрдугаар сарын 12-нд баррелийн үнэ нь шууд 10 хувиар нэмэгдэн 33 доллар хүрэв.

Баасан гаригийн орой хойд тэнгисийн нефтийн хольц баррель нь 32,9 доллар дээр тогтсон байв. Техасын WTI нефть 11 орчим хувиар нэмэгдэн баррель 29,3 доллар хүрсэн байлаа.

Америкийн Baker Hughes компанийн мэдээгээр АНУ-д өрөмдлөгийн цамхгийн тоо 30-аар хасагдаж 541 болсон гэх мэдээ ийнхүү нефтийн үнийг өсгөжээ. Нефтийн үнэ нэмэгдсэний дагуу долларын рубльтай харьцуулсан ханш 78,5 рубль, евро нь 88,6 рубль хүртэл буурлаа.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна