Тайваньд амь үрэгдэгсдийн тоо 100-гаас давлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.13-нд нийтлэгдсэн

Тайваньд амь үрэгдэгсдийн тоо 100-гаас давлаа

Фото: Zhang Guojun / Xinhua / Zuma / globallookpress.com

 

Тайваньд болж өнгөрсөн хүчтэй газар хөдлөлтөөр амь үрэгдэгсдийн тоо 106 болжээ. Сураггүй бологчдын тоо нь 11 хүн байгаа юм.

 

Ихэнх амь үрэгдэгсдийг 17 давхар байшингийн нуранги доороос гарган авсан байна. Урьдчилсан мэдээгээр уг байрыг чанар муутай материалаар, аюулгүй байдлын хэм хэмжээг зөрчиж барьсан. Golden Dragon Building гэх барилгын гүйцэтгэгч компанийн удирдлагыг баривчилсан ба тэдэнд болгоомжгүй байдлаар хүний амийг хөнөөсөн гэх ял тулгажээ.

 

Тайванийн аралд 6,4 магнитут газар хөдлөлт хоёрдугаар сарын 6-ны өглөөгүүр болсон юм. Тайнань хотод 17 давхар орон сууц нурсан байлаа. Тайваньд нийт есөн байр сууц нуржээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж