50 гаруй автомашин мөргөлдсөн осол гарчээ

2016 оны 2 сарын 14

АНУ-ын Пеннсилвани муж улсад 50 гаруй автомашин мөргөлдсөн осол гарч гурван хүн амь үрэгджээ. Түүнчлэн 40 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэний гурван хүний бие муу байгаа гэнэ. Осол Филадельфи хотоос баруун хойд зүгт 120 км зайтай гурван замын уулзвар дээр болсон байна. Ослын шалтгаан цасан шуурга болон халтиргаанаас үүдэлтэй аж.

 

АНУ-ын зүүн хойд хэсгийн нутгаар ойрын өдрүүдэд эрс хүйтрэхийг үндэсний цаг уурын агентлагаас анхааруулжээ.

 

 

 

 

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна