Куба АНУ-ын пуужинг эргүүлэн өгөв

2016 оны 2 сарын 14

 

АНУ-аас Куба руу андуурч тээвэрлэсэн “Hellfire” пуужинг буцаан өгчээ. АНУ-аас 2014 оны зургадугаар сард НАТО-гийн цэргийн сургуулилтад зориулан Испани руу илгээх ёстой байсан пуужин Гавана хүрэх  “Air France” компанийн  онгоцонд ачигдсанаар Кубад очсон байв. Энэ хэрэг Пентагоны хувьд ичгүүртэй төдийгүй том дуулиан тарьж байжээ.

 

Куба нь АНУ-ын дэвшилтэт технологийн пуужингийн мэдээллийг Хойд Солонгос, ОХУ, Хятад зэрэг орнуудад солилцохоос Вашингтон ихэд санаа зовниж байсан аж. Харин АНУ болон Кубын харилцаа сэргэснээр Вашингтон андуурч тээвэрлэсэн пуужингаа эргүүлэн гуйх нүүртэй болжээ.

 

Хүйтэн дайны үеэс дайсагнасан харилцаатай АНУ, Кубын хооронд өнгөрсөн оны долдугаар сард дипломат харилцааг сэргээж, хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан юм.

 

“AGM 114 Hellfire” пуужин нь лазер чиглүүлэгчтэй, нисдэг тэрэг болон нисгэгчгүй онгоцонд суурилуулан харвах боломжтой байдаг аж.

 

Эх сурвалж: ВВС

Б.АНХТУЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна