Сар шинээр ослын 600 гаруй дуудлага иржээ

2016 оны 2 сарын 14

Энэ жил нийслэлийн хэмжээнд шинийн 1-3-ны өдрүүдэд Замын цагдаагийн газарт 869 дуудлага иржээ. Улмаар зам тээврийн ослын 686 дуудлага ирснээс 24 хүн гэмтсэн байна. Харин орон нутгийн замд ослын улмаас гурван хүн нас баржээ. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн баярын өдрүүдэд долоон хүн зам тээврийн ослоор амиа алдсан юм.

Харин жолооч нарын гаргаж буй нийтлэг зөрчил нь согтуугаар автомашин жолоодох байжээ. Нийслэлд согтуугаар автомашин жолоодсон 68 жолоочийг журамласан байна. Энэ нь ч мөн өнгөрсөн жилээс буурсан үзүүлэлт аж.

Энэ жилийн сар шинийн өдрүүдэд зам тээврийн осол, зөрчил өмнөх жилийнхтэй харьцуулахад буурсан дүнтэй байгаа талаар Замын цагдаагийн газраас мэдээллээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна