Гал түймрийн дуудлага буурчээ

2016 оны 2 сарын 14

Нийслэлийн хэмжээнд сар шинийн өдрүүдэд гамшгийн нөхцөл харьцангуй тайван байжээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын зүгээс сар шинийн өмнө гэр хорооллыг галын аюулаас сэргийлэх нэгдсэн арга хэмжээ зохион байгуулсны үр дүн эхнээсээ мэдэгдэж буйтай холбон тайлбарлалаа. Өнгөрсөн жилийн хувьд сар шинийн өдрүүдэд 70 гаруй гал түймрийн дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Харин энэ жилийн хувьд 30 гаруй дуудлага ирсэн байна.

Мөн нийслэлийн ойр орчимд цасанд суусан, саатсан дуудлага багагүй иржээ.

Налайх, Сонгинохайрханы Баруун туруун зэрэг газруудад цасанд боогдсон дуудлага ирснээс өөрөөр тайван байсан хэмээн нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Б.ЗАЯА

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна