Шуурхай ажиллагааны алба 24 цагаар ажиллаж байна

2016 оны 2 сарын 14

Монголын үндэсний их баяр цагаан сар олон хоног үргэлжилж байна. Урт хугацааны амралтын өдрүүдэд зарим нэг худалдаа үйлчилгээнийхэн нийслэлчүүдээ ая тухтай амраахаар ажиллаад эхэлжээ. Доорх хуваариас та бүхэн хаана ямар байгууллагууд ажиллаж байгааг сонирхоно уу.

ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ

Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд амарч, хоёрдугаар сарын 12-ноос эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

Харин “Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд шинийн 3 буюу  хоёрдугаар сарын 11-с эхлэн Номингийн бүх салбарууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

“Алтан жолоо трейд” ХХК –ны “Сансар” сүлжээний дэлгүүрүүд  өчигдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаад эхэлжээ.

“Боса” сүлжээний дэлгүүрүүд  ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Сонгинохангай ХХК-ны “Миний дэлгүүр” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 11–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж байна.

Томоохон зах, худалдааны төвүүд сар шинийн баярын дараа урт хугацаагаар амардаг онцлогтой. Энэ жилийн хувьд “Нарантуул” худалдааны төв  хоёрдугаар сарын 18–ныг дуустал амарч, 19–ний өдрөөс эхлэн ердийн цагийн хувиарийн дагуу ажиллана.

Харин “Хар хорин”,  “Барс” захууд хоёрдугаар сарын 13-наас, “Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 15-наас,  “Хүчит шонхор” худалдааны төв  хоёрдугаар сарын 17–с эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.

НИЙТИЙН ХООЛ

Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 12–ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тусгай захиалгат үйлчилгээтэй нэгдүгээр зэрэглэлийн ресторанууд цагийн хуваарийн дагуу ажиллана.

Баар цэнгээний газрууд  хоёрдугаар сарын 12–ны өдрийг хүртэл амарна.

УЛААНБААТАР ХОТЫН ШУУРХАЙ УДИРДЛАГА ЗОХИЦУУЛАЛТЫН ТӨВ

Шуурхай ажиллагааны алба 24 цагаар тогтмол ажиллаж, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамж, нийтийн тээвэр зэрэг Улаабаатар хотын Захирагчийн ажлын албаны харъяа байгууллага, газар, хэлтсүүдээс үзүүлж буй үйлчилгээний талаар гарсан гомдол саналыг хүлээн авч ажиллана.

Шуурхай үйлчилгээний алба – гомдол, саналыг 310005, 70117805, 76111005 дугаарын утсаар хүлээн авч шуурхай үйлчилнэ.

ЦАХИЛГААН ХАНГАМЖ

Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба - 343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.

ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ

Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харъяа салбар компаний ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарийн ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

Жич:Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК –ны шуурхай зохицуулалт горим тохируулгын албаны диспетчер 24 цагаар ажиллана.

Холбогдох утас: Диспетчер -343047, 343030

 -75759047 -255

Шуурхай ажиллагааны утас: 1800 -1290

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “ УЛААНБААТАР БУЯН” КОМПАНИ

“Улаанбаатар Буян” компани баярын өдрүүдэд ердийн цагийн хуваарийн дагуу 09.00 -15.00 цагийн хооронд амралтгүй ажиллах юм.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна