Валентины тухай сонирхолтой баримтууд

2016 оны 2 сарын 14

Өнөөдөр Гэгээн Валентины өдөр, хайрын өдөр, дурлалт хосуудын өдөр. Энэ баярын өдрийг 16 зууны турш тэмдэглэн иржээ. Аль эрт цагт ромчууд хоёрдугаар сарын дундуур хайрын “Juno Februata” гэх охин тэнгэрт зориулсан “Lupercalia” хэмээх эротик наадам хийдэг байсан гэх. Ингээд Валентины тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.
 

 
-Эртний Ромын ард иргэд Жюно бурханд зориулж хоёрдугаар сарын 14-нд баяр зохиодог байжээ. Эртний Ромын шашинд энгийн хүн байсан Жюно бурхантай суун, ариун диваажингийн оронд очсон гэдэг. Олон арван залуу охидуудаар тахилга өргөн, зөвхөн хаадын хүрээнд энэ баярыг тэмдэглэдэг байжээ.



-Дундад зууны үед хайрын захианы доод талд нэрнийхээ урд “Х” гэж тэмдэглэдэг байжээ. Энэ нь үнсч байгаагийн илэрхийлэл болдог байсан гэдэг. Үнэнч хайрын бэлэгдэл ч гэж зарим судлаачид үздэг.

-Дундад зууны үед залуу хосууд боулинг тоглодог байжээ. Урд нь зассан шонгуудыг унагаах энэхүү тоглоомыг бүтэн долоо хоногийн турш тоглодог байсан гэдэг. Тухайн үед тэрхүү шонгуудыг “би үргэлж чиний зүрхээр гоёно” гэсэн үг бүхий туузаар холбодог байжээ.

-Христийн үеийн нийгэмд зовлонд дарагдсан эмэгтэйг Валентин хэмээдэг байжээ. Тиймээс эмэгтэйн зовлонг тайлах үүднээс тусгай зан үйл хийдэг байсан гэх мэдээлэл байдаг.

-1537 онд Английн Хенри VII Гэгээн Валентины өдрийг тэмдэглэхийг албан ёсоор зарлигдсан байна.

-1800 онд Ричард Кадбюри зүрхэн хэлбэртэй шоколадны хайрцагыг зохион бүтээжээ.

-Одоогийн байдлаар Валентины өдөр зүрхэн хэлбэртэй хайрцаг 35 сая хувь борлогддог гэсэн тооцоо бий.

-Зөвхөн АНУ-д л гэхэд нэг тэрбум шоколад Валентины өдөр зарагддаг.

-Валентины баяраар эрэгтэйчүүдийн 77 хувь хайртай бүсгүйдээ сарнай сонгодог бол, эмэгтэйчүүдийн 27 хувь нь л хайртай залуудаа цэцэг бэлэглэдэг байна.

-Валентины өдөр АНУ-ын нийт эмэгтэйчүүдийн 25 хувь нь сарнай авдаг ажээ.

-Эртний Ромд улаан сарнайг дээдэлдэг байжээ. Учир нь Венус бурханы дуртай цэцэг нь сарнай байсан гэж тэд үздэг байж.

-Дэлхийн даяар Валентины өдөр нэг улсад дунджаар 119 сарнай зарагддаг гэсэн судалгаа гарчээ.

-Дэлхийн хамгийн анхны хайрын шүлэг МЭӨ 3500 жилийн өмнө бичигджээ. Эртний Шумерийн хотод малтлага хийхэд тусгай хавтан дээр хайрын мөртийг сийлсэн байдаг.

-Жил бүр дэлхий даяар Валентины баяртай холбоотой ил захидал нэг тэрбум гаруй зарагддаг ажээ. Энэ нь Зул сарын баярын ил захидлын дараа орох үзүүлэлт юм.

 -Жил бүрийн хоёрдугаар сарын 14-нд Италийн Вероно хотод хайрын захиагаа Жулиетэд гэж хаягладаг уламжлалтай ажээ. Нэг хүн хайртай хүндээ дор хаяж 100 захидал өгвөл гэгээн хайр нь бүтдэг гэсэн сүжигтэй.

-АНУ-д нийт эрчүүдийн 64 хувь нь нууц амрагтайгаа Валентины баяр тэмдэглэдэг гэсэн судалгаа гарчээ.

-Вельсэд Валентины баяраар модон зүрхийг, түлхүүр, цоож сэлтийг хайртдаа бэлэглэдэг. Урд нь модон түлхүүр зангидсан энэхүү бэлгийн урд нь “Чи миний зүрхийг нээж чадна” гэж сийлсэн байдаг ажээ.
 

Ч.БОЛ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна