Д.Алтансүх Европын нээлттэй тэмцээнд түрүүлэв

2016 оны 2 сарын 14

Австрийн Оберварт болж буй жүдо бөхийн Европын нээлттэй тэмцээнд манай жүдочид өрсөлдөж байна. Тэмцээний эхний өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Д.Алтансүх алтан медаль хүртлээ. Тэрээр Их Британи, Казахстаны бөхчүүдийг хожиж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд Сербийн В.Марког юүкогоор, хагас шигшээд Францын Давид Ларосег торгуулиар хожжээ. Франц бөхийн хувьд саяхан болсон Парисын Их дуулгад түрүүлсэн юм. Манай бөх финалын барилдаанд Египетийн Абделмавгоуд Мохамедийг вазари үнэлгээгээрээ хожин аваргалсан.

Тэмцээний эхний өдөр Австри, Казахстан, Монгол улсын баг тус бүр нэг алтан медаль хүртсэн бол Бразил, Египет, Азарбайжан, Франц, ОХУ IV-VIII байрт жагсаж байна. Тус тэмцээнд 48 орны 241 жүдоч өрсөлдөж буй.

Тэмцээний хоёр дахь өдөр буюу өнөөдөр эрэгтэй 81, 90, 100, +100 кг-ын жингийн аваргууд тодорно.

Шууд үзэх линк: www.youtube.com

Тэмцээний сайт: www.ippon.org

Ч.БОЛОР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна