Долоо хоногийн өрнийн зурхай

2016 оны 2 сарын 15

2016.II.15-2016.II.21

Хонь:  Ажиллах хүсэл төрөхгүй байх бөгөөд ачаалал багатай байна. Элдэв хов жив цуу ярианаас сэрэмжлээрэй. Таны нэр хүндийг унагах далд явуулгад автаж хохирч болзошгүй. Цаашдын ажил хэрэгтэй тусалж чадахуйц хүнтэй холбоо тогтооно. Эрүүл мэндийн байдал сэтгэл санаанаас тань ихээхэн хамаарна. Ганц бие хүмүүс зуурдын дурлалтай учирна.

Үхэр: Ажил дээрх эерэг өсөлтүүд үргэлжлэн нэмэгдсээр байна. Таны удирдан зохион байгуулах чадвар өндөр байна. Тиймээс энэ бол шинэ ажил эхлэх эсвэл тохиромжтой үе. Таны тусламж дэмжлэг бусад хүмүүст хүндэтгэл төрүүлж, өндөр үнэлэгдэх болно. Хайр дурлалын харилцаанд бага зэргийн үл ойлголцол байна. Гэр бүлд гэнэтийн баярт үйл явдал тохиох бололтой.

Хамтатгах: Бизнес болон санхүүгийн тал дээр таны зөн совин хүчтэй нөлөө үзүүлэх бололтой. Та өөрийн зөн совингоо дагах нь танд хамгийн сайн үр дүнг авчирна. Ажил хэргийн асуудалд сэтгэлийн хөдөлгөөнөөр хандаж болохгүй. Салхинд гарч амрах нь ажлын стресс бухимдлыг тайлна. Орлого нэмэгдэх боловч тэр хэрээр зарлага их байна. Ганц бие хүмүүс шинэ танилаасаа болгоомжлоорой.

Мэлхий: Бусадтай харилцах чадвар чинь өндөр байх тул шинэ найз нөхөдтэй болж, танилын хүрээгээ тэлэх хэрэгтэй. Ажил дээрээ хүндлэл хүлээж, удирдлагуудаасаа магтаал сонсох болно. Ажил хайж байгаа хүмүүст боломж гарч ирнэ. Хайр дурлалын асуудалд үл ойлголцол үүсэх боловч хэсэг хугацааны дараа бүх зүйлийн учир тайлагдана. Санхүүгийн нөхцөл байдал сайнгүй байна. Иймд хэрэгцээгүй зүйлд мөнгө үрэх шаардлагагүй.

Арслан: Амьдралын эрч хүч, урам зориг нэмэгдэнэ. Гэр бүл, хосуудын дунд романтик байдал давамгайлна.  Өнгөрсөн долоо хоногт хэт их зарлага гарснаас санхүүгийн байдал маш муу байна.  Шинэхэн танилууд чинь олон талаар тус хүргэх болно. Эрүүл мэндийн байдал харьцангуй сайн байна. Гэхдээ стресс, бухимдалтай үедээ зүрхээ хамгаалах хэрэгтэй.

Охин: Элэгсэг, найрсаг байдлаар ямар ч саад бэрхшээлийг даван гарна. Ажил хэргийн асуудалд сэтгэл хөдлөлөө барьж, уур бухимдлаа дарах хэрэгтэй. Мэдлэг боловсролоо нэмэгдүүлж, сурч боловсроход сайн. Бизнес эрхлэгчдэд гэнэтийн ашигтай санал гарч ирэх боловч маш их эрсдэлийг дагуулж байна. Гэр бүлийн харилцаа таарамж муутай байх бололтой.

Жинлүүр: Ажил ихтэй долоо хоног. Танд санаа амар тайван байх орчин хэрэгтэй. Итгэлтэй дотны хүнд ярилцаж сэтгэлээ уудлахад гэмгүй. Хосууд харилцаандаа нээлттэй, шударга байх хэрэгтэй. Ганц бие хүмүүсийн сэтгэл татах чадвар өндөр байх тул хостой болох боломжтой. Хэн нэгэн танаас тусламж хүсвэл бүх хүчээ дайчлан гараа сунга. Гэнэтийн осолд орох, гэмтэж бэртэх магадлал байна.

Хилэнцэт: Ирээдүйн талаарх зүг чигээ тодорхойлох үе.  Ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, няхуур хянамгай байхыг зөвлөж байна. Долоо хоногийн сүүлээр гэр бүлийн асуудал гарч мэднэ. Ялангуяа та гэрээсээ хол байдаг бол асуудлыг шийдэхэд багагүй хугацаа шаардагдана. Ганц бие хүмүүс сэтгэлт хүндээ хайраа илчлэхэд таатай. Эрүүл мэнддээ анхаараарай.

Нум: Эдгээр өдрүүдэд хайр дурлалд асуудал их гарна. Өөрийнхөө болон гэр бүлийнхээ гишүүдийн эрүүл мэндэд санаа тавьж халамжлаарай. Даргатайгаа таарамжгүй харилцаатай бол нүдэнд нь өртөхөөс зайлсхийгээрэй. Долоо хоногийн сүүлээр залхуурах, нозоорох байдалтай байна. Иймээс дасгал хөдөлгөөн сайн хийж эрч хүчээ сэргээгээрэй. Орлого бага зэрэг нэмэгдэнэ.

Матар: Эдгээр өдрүүдэд та хэзээ хэзээнээс илүү сэтгэл татам байх болно. Энэ долоо хоногт та сэтгэл хангалуун байж, нүүр  дүүрэн инээмсэглэж явах болно. Худалдаа наймаа хийх нь маш ашигтай байна. Бусадтай нээлттэй байх нь харилцаанд чинь сайнаар нөлөөлнө. Бизнесменүүдийн хувьд шинэ төсөл, ажил эхлэхэд таатай.

Хумх: Хуурамч бардам зангаа орхиж хувь заяа танд өгсөн зүйлийг авахад бэлэн бай. Та маш завгүй байх боловч хайр дурлалын адал явдал бишгүй тохионо. Энэ нь таны амьдралд өөрчлөлт авчирч, шинэ мэдрэмж төрүүлнэ. Ажил хэрэгт мэдээллийг хялбар хүлээн авах чадвараар бусдаас ялгарна. Хийж буй бүхий л ажлаасаа эрч хүч авахыг хичээгээрэй. Хэн нэгний төлөө сайн зүйл хийж, буян хураахыг бодоорой

Загас: Өөрчлөлт хийхэд таатай. Гэр орондоо болон ажлын байрандаа бага зэргийн өөрчлөлт хийснээр тохилог шинэ мэдрэмжийг авч чадна. Энэ долоо хоногт таны өөрийгөө бусдад харуулах ээлж. Таны өөртөө итгэх итгэл нэмэгдэх бөгөөд хүмүүс танд туслахдаа таатай байх болно. Бүх зүйлд эергээр хандахыг хичээгээрэй. Хосын харилцаанд идэвхигүй, хөндий байдалд ажиглагдана. Өр, авлагаа цуглуулахад хүндрэлтэй байх болно. Гэсэн ч тэд таныг гар хоосон буцаахгүй.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна