Жихади Жоныг элсүүлэгчийг сүлжээгээр илрүүлэв

2016 оны 2 сарын 15

Джихади Джон

Фото: Reuters

 

Британи, Туркийн  нууц албаныхан Сири дэх “Исламын улс” бүлэглэлийн дайчдын нэгэн нэгтгэлийн  тэргүүн Жихади Жон гэх Мохаммед Эмвазийг элсүүлэгч Рабах Тахарийн байгаа газрыг тогтоожээ. Тэрээр 46 настай эрэгтэй  LinkedIn гэдэг сүлжээнд бүртгэгдсэний дараа түүнийг илрүүлсэн байна.

 

Тусгай албаны мэдээгээр, Тахари нь Туркт бүгж байгаа аж. Тэндээс террор хийхээр Европт очиж магадгүй ажээ. Хэвлэлийн мэдээгээр, Туркт 50 орчим жихадын дайчид бүгэн ИУ-ын эсрэг эвслийн орнуудад террор хийхээр бэлтгэж байгаа ажээ.

 

Нэгдгээр сарын 19-нд ИУ бүлэглэл Жихади Жоныг амь үрэгдсэн гэж мэдээлсэн юм.  Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Америкийн нисгэгчгүй онгоц Сирийн Ракка хотын ойролцоо Жоны байгаа газарт довтолсон юм. Америкчууд түүнийг устгасан нь 99 хувийн магадлалтай гэж байсан ч ташаа мэдээлэл байжээ. Тэр үеэр Айна Дэвис  гэгчийг Туркийн тусгай албаныхан баривчилсан байна. Тэр этгээд Сирид гадаадын барьцааны хүмүүсийг манадаг байсан бололтой. Одоо түүнийг Их Британид шилжүүлэх гэж байгаа ажээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна