ХОМ-ийг авч дууслаа

2016 оны 2 сарын 15

Авлигатай тэмцэх газрын нэр бүхий ажилтан, албан хаагчид сар шинийн өдрүүдэд албан тушаалтнуудын хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээж авах ажлыг гүйцэтгэжээ. 

Авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжид заасны дагуу албан тушаалтнуудаас хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг бүртгэх, хүлээн авах, хянах үйл ажиллагааг Авлигатай тэмцэх газар улсын хэмжээнд хоёрдугаар сарын 15-ныг хүртэл буюу өнөөдрийг хүртэл зохион байгуулж мэдээлэл, арга зүйгээр ханган ажиллажээ.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна