Газар хөдлөлтөд хадан эрэг нуржээ

2016 оны 2 сарын 15

 

Шинэ-Зеландын Крайстчерч хотноо газар хөдлөлтийн үеэр тэнгисийн хадан эрэг нурсан байна. Тэнгисийн эрэг орчмын хадан хясаа нуран унах үед  усан спортоор хичээллэгчид олноор цугласан байжээ. Валентины өдөр болсон 5.7 магнитудын газар хөдлөлтөд хүн гэмтэж бэртээгүй аж. Газар хөдлөлтийн чичирхийлэл хот даяар хүчтэй мэдрэгдсэн бөгөөд 30 секунд орчим үргэлжилсэн байна. Шинэ-Зеландын газар хөдлөлтийг судлах төвөөс мэдээлснээр голомт нь хотын зүүн хэсэгт 15 км-ийн гүнд байжээ.

 

Өмнө нь 2011 онд Крайстчерч хотын төвд газар хөдөлснөөс 185 хүн амь үрэгдэж байжээ. Шинэ-Зеланд улс нь галт уулын идэвхжил болон газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог аж.

 

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна