УИХ-ын чуулганы нээлт эхлээгүй байна

2016 оны 2 сарын 15

УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг зарлан хуралдуулахаар болсон билээ. Товын дагуу Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы нээлт өнөөдөр 09.00 цагаас болох байсан ч одоог хүртэл эхлээгүй байна. УИХ-ын зарим гишүүд хөдөө орон нутагт яваа бөгөөд хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа юм. Өнөөдөр ээлжит бус чуулганы нээлтээс гадна намын бүлгүүд, байнгын хороодын хуралдаан зарласан ч одоогоор ирц хүрч, хуралдах эсэх нь тодорхойгүй байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна