Ц.Наранжаргал, П.Лхамдэгд нар хүрэл медаль хүртэв

2016 оны 2 сарын 15

Италийн Ром хотноо жүдо бөхийн эмэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээн өнгөрөгч амралтын өдрүүдэд боллоо. Тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр хүнд жингийн барилдаан болсон. Энэ өдөр манай жүдочдоос 70 кг-ын жинд Ц.Наранжаргал, +78 кг-ын жинд П.Лхамдэгд нар хүрэл медаль хүртлээ. Мөн +78 кг-ын жинд О.Жавзмаа шагналт VII байрт орлоо.

Ц.Наранжаргал, П.Лхамдэгд

Манай баг тамирчид тус тэмцээнээс нэг алт, дөрвөн хүрэл медальтайгаар жагсаалтын гуравдугаарт бичигджээ. Тэмцээний эхний өдөр 63 кг-ын жинд ОУХМ Ц.Цэрэннадмид АЛТ, 52 кг-ын жинд Гавьяат тамирчин М.Бундмаа, А.Цолмон нар хүрэл медаль хүртээд байсан юм.

29 орны жүдочид өрсөлдсөнөөс БНХАУ(1 алт, 2 мөнгө, 3 хүрэл), Итали (1 алт, 1 мөнгө), Монгол (1 алт, 4 хүрэл) эхний байруудад жагсав. 13 орон ямар нэгэн медаль хүртжээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна