АНУ, Нигери ундны усны хомсдолд оржээ

2016 оны 2 сарын 15

Зургийг: German aerospace center / DLR

 

Нидерландын Твенте  хотын их сургуулийн эрдэмтэд ундааны цэнгэг усны хомсдолд байгаа дэлхийн хүн амын хувийг судалжээ. Судалгааг Science Advances сэтгүүлд нийтэлснээс  The New York Times сайтад тоймложээ.

 

Ундны усны хомсдолд байдаг хүмүүсийн тал хувь нь Энэтхэг, Хятадад үлдсэн нь Австрали, Бангладеш, Пакистан, Нигери, Мексик ба АНУ-ын баруун өмнөд хэсэгт (Калифорни, Техас, Флорида) амьдардаг гэнэ. Орос, Бразили, Канад мөн Төв ба Зүүн европ цэнгэг усны дутагдалгүй гэнэ.

 

Усны хомсдолд  жилдээ нэг сараар багагүй хугацаанд дэлхийн хүн амын гуравны хоёр нь ордог ажээ. Энэ нь бараг  дөрвөн  тэрбум хүн гэсэн үг юм. Өмнө нь усны дутагдалд 1,7-3,1 тэрбум хүн ордог гэсэн мэдээ байсан юм. Эрдэмтэд тооцоондоо компьютерийн загвар ашигласан байна. Уг загварт дэлхийн  хүн амыг 3,1 мянган кв.км нутгуудад хувааж, сарын усны хэрэглээг нь квадрат бүрээр тооцжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна