Эмэгтэйчүүдийн тэргүүн брэндүүдийг нэрлэв

2016 оны 2 сарын 15

Фото: Сергей Карпухин / Reuters

Францын загварын орднууд болох Chanel ба Hermes люкс брэндийн жагсаалтыг толгойлж байна. Үүнийг Luxury Institute хүрээлэнгийн явуулсан судалгаа харууллаа гэж The Luxury Daily мэдээлжээ.

Тэдний асуулгад АНУ, Их Британи, Франц, Хятад, Япон, Итали, Герман зэрэг долоон орны 4000 эмэгтэйчүүд хамрагдлаа. Тэд 0-ээс 10 хүртэл оноогоор компаниудыг дүгнэх ёстой байжээ. Үр дүнд нь Chanel, Hermes хоёроос гадна Loro Piana, Akris, Brunello Cucinelli компаниуд жагсаалтыг тэргүүллээ.

Загварын Chanel ордон 1909 онд Францадад байгуулагджээ. Уг компани эмэгтэйчүүдийн моодонд  бүлхүүс барьсан хантааз, жижиг хар даашинзийг оруулсан юм. Компанийн анхны дэлгүүр Парист 1910 онд нээгджээ.Эхлээд  тус ордон хувцас, аксесуар  үйлдвэрлэж байснаа  дараа нь үнэртэн ба цаг, гоёл чимэглэлийн бүтээгдэхүүнтэй болжээ. Загвар бүтээгч Габриэль (Коко) Шанель 1921 онд парфюмер Эрнест  Богийн хамт  Chanel №5 гэсэн алдартай сүрчгийн анхны  бүтээгдэхүүнийг  гаргасан юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна