Ажилчдынхаа цалингаар цөмийн хөтөлбөрөө санхүүжүүлжээ

2016 оны 2 сарын 15

 

Өмнөд Солонгосын эрх баригчид Кэсоны аж үйлдвэрийн хамтарсан бүсийн ажилчдын цалингийн 70 хувийг цөмийн хөтөлбөрийн санхүүжилтэд илгээсэн хэмээн Сөүл Хойд Солонгосын эрх баригчдыг буруутгаж байна хэмээн Yonhap агентлаг мэдээлэв.

 

Үндэсний нэгдлийн сайд Хон Йон Пхе хэлэхдээ, Хойд Солонгост бүх валютууд Хөдөлмөрийн намын мэдэлд очдог ба тэр мөнгийг  цөмийн зэвсэг боловсруулах, мөн тансагалд зориулдаг хэмээжээ.

 

Кэсоны аж үйлдвэрийн бүсэд  Өмнөд Солонгосын хөрөнгийг  Хойд Солонгос  битүүмжлэн хаасан гэж мэдээлж байсан юм. Үүний зэрэгцээ Өмнөд Слонгос цахилгаан дамжуулахаа зогсоосон учир  тэр нь усны хангамжийг зогсоож магадгүй.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна