МАН-ынхан чуулганд ирэхгүй байна

2016 оны 2 сарын 15

Ээлжит бус чуулганы хуралдааны нээлт өнөөдөр өглөөний 9.00 цагт эхлэх ёстой. Гэвч МАН-ын гишүүд чуулганд ирэхгүй байгаа тул ирц бүрдээгүй гэсэн шалтгаанаа хуралдаан эхлээгүй байна. Зарим эх сурвалж мэдээлж байгаагаар МАН-ын гишүүд намынхаа бүлгийн дарга С.Бямбацогтын өрөөнд золгож байгаа сурагтай.

Товолсон хуваарийн дагуу чуулган хуралдаж, дараа нь УИХ дахь нам эвслийн бүлэг хуралдана. Мөн Хууль зүйн байнгын хороо, Төсвийн байнгын хороо, Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороод хуралдах юм.

Т.НОМИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна