О.Ууганбаатар Европын нээлттэй тэмцээнд түрүүлэв

2016 оны 2 сарын 15

Австрийн Обервартад болсон жүдо бөхийн эрэгтэйчүүдийн Европын нээлттэй тэмцээний сүүлийн өдөр буюу өчигдөр 81 кг-ын жингийн финалд Монголын хоёр бөх болох О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нар үлдсэн. Барилдаанд О.Ууганбаатар өрсөлдөгчөө торгуулиар ялж, аваргын алтан медалийг хүртлээ.

Энэ жинд нийт 44 бөх барилдсанаас О.Ууганбаатар "А", Н.Дагвасүрэн "D" хэсгийг тэргүүлэн барилдсан юм. Хоёр бөхийн хувьд оны эхэнд болсон улсын аваргын финалд таарч байсан бөгөөд О.Ууганбаатар өрсөлдөгчөө боох мэхээр хожиж байсан. 

Манай жүдочдоос тэмцээний эхний өдөр 66 кг-ын жинд Д.Алтансүх алтан медаль хүртээд байсан бол сүүлийн өдөр нэг алт, нэг мөнгөн медальтай тэмцээнийг өндөрлүүлээ. Нийт 48 орныг Монголын баг хоёр алт, нэг мөнгөн медаль хүртсэн амжилтаар тэргүүлэв.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна