Коби Брайнт сүүлийн тоглолтоо хийлээ

2016 оны 2 сарын 15

Өнөө цагт NBA-д тоглож буй хамгийн агуу тоглогчдын нэг “Лос Анжелес Лейкерс”-ийн гол хөдөлгүүр Коби Брайнт энэ улирлыг дуусгаад албан ёсоор тамирчны карьераа өндөрлүүллээ. Тэрбээр өнөөдөр сүүлийн Бүх оддын тоглолтод оролцлоо

NBA-гийн 65 дахь Бүх оддын тоглолт 196-173-ын харьцаатай Өрнөд бүсийн багийн ялалтаар өндөрлөхөд 38 настай домогт од 10 оноо, 7 самбар авч, 7 ассист өгсөн байна.

Коби Брайнт 1996 оны драфтаар Америкийн сагсан бөмбөгийн ертөнцөд хөл тавьсан тэрбээр ахлах сургуулиасаа шууд NBA-д тоглож эхэлсэн гэдгээрээ онцлогтой.

Домогт тоглогч Коби Брайнтын түүхэн амжилтаас хүргэе.

NBA-гийн аварга: 2000, 2001, 2002, 2009, 2010

NBA-гийн хамгийн үнэ цэнтэй тоглогч: 2008

NBA-гийн финалын үнэ цэнтэй тоглогч: 2009,2010

NBA-гийн онооны аварга: 2006, 2007

18 удаагийн бүх одод: 1998, 2000-2014 Ингэхдээ бүгдэд нь гарааны бүрэлдэхүүнд багтсан. Дөрвөн удаа үнэ цэнтэй тоглогчийн шагнал хүртсэн.  Түүнчлэн 14 удаа дараалан шалгарсан. 1999 онд сагсан бөмбөгчид ажил хаясан учраас Бүх оддын тоглолт болоогүй.

NBA-гийн Бүх оддын тоглолтын слэм данкийн аварга: 1997

NBA-гийн шилдэг багийн гишүүн: 2002-2004, 2006-2011 онд нэгдүгээр багт, 2000, 2001 онд хоёрдугаар багт, 1999, 2005 онд гуравдугаар багт нэрлэгдсэн.

11 удаагийн шилдэг хамгаалагч багийн гишүүн: 2000, 2003, 2004, 2006-2011 онд нэгдүгээр багт, 2001, 2002 хоёрдугаар багт тус тус нэрлэсэн байна.

Алдарт тоглогч Коби Брайнт NBA-гийн улиралд хэд хэдэн үзүүлэлтээр тэргүүлдэг.

 

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна