“Tous” шинэ гоёлоо гаргалаа

2016 оны 2 сарын 15

Фото: Tous

Испанийн гоёл чимэглэл, аксессуарын Tous брэнд хавар-зуны алт, мөнгө, очир эрдэнэ, өнгөт чулуун гоёлоос гадна Dreams гэдэг хиймэл сувдан гоёлын цуглуулга гаргажээ. Face Arana хэмээн нэрлэсэн бугуйвч, энгэрийн зүүлт, бөгж, болон алтадсан мөнгөөр хийсэн сувдан нүдтэй аалзны дүрс бүхий ээмэг оржээ. Аксессуарт нь цүнх, түрүйвч, түлхүүрийн оосор зэрэг багтлаа гэж хэвлэлийн мэдээнд өгүүлсэн байна.

Аалзан гоёлоос гадна испани мастерууд Face Arana трендийн  бөгж, гинжин бугуйвч зэргийг Caramelet гэх чихрийн хэлбэртэйгээр хийж, түүнийгээ очир эрдэнэ, өнгөт чулуунууд, тунгалаг хавтан Ethereal зэргээр чимэглэсэн байна. Ингэхдээ зурмал киноны баатруудыг пааландсан энгэрийн зүүлтийн хамт хийжээ.

Фото: Tous

Tous брэндийг 1920 онд аксессуар худалдах гэр бүлийн компани хэлбэрээр Испанид байгуулсан байна. ХХ зууны хоёрдугаар хагаст компанийг үндэслэгчдийн үр сад Сальвадор Тоус эхнэр Розагийн хамт чиглэлийг нь өөрчлөн  гоёлыг алт, титан, өнгөт чулуу, хиймлээр ургуулсан сувд зэргээр гоёлоо хийх болсон бөгөөд аксессуартаа цаг, нарны шил, үнэртэнг оруулжээ.

Гэгээн Валентины өдөрт зориулсан шинэ цуглуулгадаа тэд зүрх бүхий түлхүүрийг гаргасан байна.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна