ДДУС-ийг төрийн соёрхолт ардын зураач Д.Амгалангийн нэрэмжит болгов

2016 оны 2 сарын 15

Соёл, урлагийн их сургуулийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийг Монгол Улсын Төрийн шагналт, ардын зураач Д.Амгалангийн  нэрэмжит болгосон байна. Монгол Улсын Төрийн шагналт, ардын зураач Дагдангийн Амгалан нь 1933 оны есдүгээр сарын 20-нд тэр үеийн Дорнод аймгийн Хонгор сум одоогийн Сүхбаатар аймгийн Халзан сумын нутагт Бор хөндий гэдэг газар малчин ард Дагдангийн тав дахь хүү нь болон мэндэлжээ.

1950 онд Улаанбаатар хотод Дүрслэх урлагийн дунд сургууль, 1963 онд Москва хотод В.И.Суриковын нэрэмжит уран зургийн дээд сургууль төгссөн. 1951 онд "Хавар цаг" зургаа зурснаар уран бүтээлийн зам нь эхэлсэн байна. Амьдралынхаа туршид уйгагүй уран эрэл хайгуул хийж, уран зургийн олон арга барилыг баяжуулан өөрийн өвөрмөц өгүүлэмж, зохиомж, өнгө аясаар олон арван бүтээл туурвиснаас бар зургийн шинэлэг арга нэвтрэхэд онцгой үүрэг гүйцэтгэжээ. Түүнийг "Сайн байна уу, ээж ээ" гэх алдарт бүтээлээр нь бид андахгүй мэддэг билээ.

ЭХ СУРВАЛЖ: "ҮНДЭСНИЙ ШУУДАН" СОНИН

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна