Сураггүй болсон иргэдийг олжээ

2016 оны 2 сарын 15

Золголт хийхээр нийслэлээс Төв аймгийг зорьсон таван иргэн ор сураггүй болсон билээ. Тэгвэл өнөөдөр 11.00 цагийн орчимд таван иргэнийг эсэн мэнд олсон талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Таван иргэний хувьд Төв аймгийн Алтанбулаг суманд золголт хийхээр явсан ч айлдаа очоогүй ор сураггүй болсон юм. Сураггүй болсон иргэдийг Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар ахлуулсан гурван алба хаагч, нэг автомашин, ар гэрийн таван хүн, нэг автомашин, нийт найман хүн, хоёр техник хэрэгсэлтэй эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, олсон аж.

Б.ЗАЯА

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна