Хүмүүсээс бүтсэн алдартнуудын хөргүүд

Хуучирсан мэдээ: 2016.02.15-нд нийтлэгдсэн

Хүмүүсээс бүтсэн алдартнуудын хөргүүд

Америкийн зураач Крейг Алан Мэрилин Монро, Дэвид Боуи, Одри Хепберн нарын хөргийг хүмүүсээр бүтээдэг.

Одри Хепберн

Өнөөдөр 45 настай зураач Крейг Алан (Craig Alan) авьяас,  уйгагүй хөдөлмөрөө  ер бусын техникээр хослуулжээ. Тэрээр  цуутнуудын хөргийг  хүмүүсээр бүтээдэг гэнэ.

Мэрилин Монро

Олон хүмүүсийг энд, тэнд байрлуулан бүтээсэн мэт зургууд  маш бодит болдог учир үзэгч, сонирхогч нар зургийг бодит хүмүүсээр бүтээсэн гэдэгт итгэдэг. Гэтэл үнэндээ хүмүүсийг энд, тэнд зогсоож бус цоолтууруудаар хүмүүсийн дүрсийг  гаргаж  зургаа бүтээдэг ажээ.Тэднээс зураач Одри Хепберн (Audrey Hepburn), Мэрилин Монро (Marilyn Monroe), Элвис  Прэсли ( Elvis Presley), Дэвид Боуи (David Bowie), Эрх чөлөөний хөшөө, Биг-Бен зэргийг бүтээжээ.

Дэвид Боуи

Зураач Шинэ Орлеанаас Алабама мужид шилжин ирснийхээ дараа  ийм техникээр зургаа бүтээх болжээ. Тэдний гэр зургаан давхарт байдаг бөгөөд тэрээр гудамжинд яваа хүмүүсийн зургийг тагтан дээрээсээ авч цоолтуур бэлтгэхэд ашиглах болжээ. Нэгэн удаагийн зурагт хүмүүсийн дүрс  хүний нүдтэй адилхан болон буусан байснаас энэ санаа түүний толгойд буужээ. Санамсаргүй кадр түүний стиль болж, Аланд  нэр алдар авчирсан ажээ. Мөн зураач хийсвэр экспрессионизмаас график реализм хүртэлх чиглэлээр ажилладаг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж