АН, МАН-ын бүлгийн дарга нар уулзаж байна

2016 оны 2 сарын 15

УИХ-ын дарга захирамж гарган ээлжит бус чуулган хуралдуулахаар болж, өнөөдөр өглөө 09.00 цагт нээлтийг нь хийх ёстой байв. Гэвч гишүүдийн ирц бүрдэхгүйгээс ээлжит бус чуулганыг нээх боломжгүй болж хойшилсоор байна.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ ээлжит бус чуулган зарлах шаардлагагүй байсан гэсэн байр суурь илэрхийлсэн. Тэгвэл одоо тэрээр УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатартай уулзаж буй юм.

Уулзалтаар ээлжит бус чуулгантай холбоотой асуудал хэлэлцэгдэж байж мэдэх аж.

Ээлжит бус чуулганы нээлтийг хийсэн нөхцөлд хамгийн эхэнд Үндсэн хуулийн цэцийн гишүүнийг чөлөөлөх асуудлыг эцэслэнэ. Энэ асуудалд УИХ дахь МАН-ын бүлэг нам, эвслийн бүлгүүд зөвшилцөх ёстой гэсэн байр суурийг намрын чуулганыг хаахын өмнө хэлж байсан билээ.

Г.ДАРЬ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна