Н.Энхбаярыг дэмжихээ мэдэгдэв

2016 оны 2 сарын 15

МАН-ын бүлгийн даргын мэдэгдэл олныг гайхшруулж байна. МАН-ын дарга М.Энхболд МАН, МАХН-тай нэгдэх нь цаг хугацааны асуудал гэдгийг цагаан сарын өмнө мэдэгдсэн бол өнөөдөр УИХ дахь С.Бямбацогт “Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжээд явна” гэж хэвлэлийн бага хурал хийх үеэрээ мэдэгдлээ. МАН-ын зүгээс ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй байсан гэж ээлжит “суултаа” зарлаад байна.

Тэднийг дараагийн төлөвлөгөө нь УИХ-ын даргыг огцруулж, Н.Энхбаярыг Шадар сайдад томилохыг дэмжих нэрийдлээр ирэх сонгуульд МАХН-тай нэгдэн орох саналтай байна гэж хардах ч хүмүүс байна. Ямартай ч сөрөг хүчин сонгууль хүртэл эрх баригчдын эсрэг үйлдэл хийсээр энэ удаагийн бүрэн эрхийг дуусгахаар шийдсэн бололтой. Тиймээс ч эрх баригчдын гарсан шийдвэр, дэвшүүлсэн санал болгоныг эсэргүүцээд байна.

Харин энэ байдлыг зогсоох үүднээс зөвшилцөхөөр АН, МАН-ын бүлгийн дарга нар уулзаж эхлээд байна. Тэд тохиролцоонд хүрэх эсэх нь тодорхойгүй байна.

Л.ХАЛИУ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна