Супер шагналтан хараахан тодроогүй байна

2016 оны 2 сарын 15

НӨАТ-ын шинэчилсэн хууль энэ оны эхнээс хэрэгжиж эхэлсэн. Хуульд заасанчлан сард хоёр удаа сугалааны азтануудыг тодруулж байгаа. Он гарснаас хойшхи дөрөв дэх удаагийн азтан шалгаруулах ёслол өчигдөр болсон юм.

НӨАТ-ын ээлжит сугалаагаар  гурван азтан тус бүр дөрвөн сая төгрөг, 34 азтан 500 мянган төгрөг, 335 азтан 100 мянган төгрөг, 3,171 азтан 20 мянган төгрөг хожжээ. Гэхдээ 20 сая, 100 сая төгрөг болон супер шагнал буюу 250 сая төгрөгийн азтан хараахан тодроогүй байна. Энэ удаагийн тохиролд хоёрдугаар сарын 1-нээс 10-ны хооронд хэвлэгдсэн баримтыг хамруулжээ.

Д.ЦЭЭЛ

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна