Манчестер Юнайтед Обамейянгыг өөрийн болгох уу?

2016 оны 2 сарын 15

 

Өдгөө 26 настай Габоны тамирчинг Премьер лигт авчрахын тулд уг клуб 90 сая евро амлажээ. Үүнээс өмнө Манчестер Юнайтед өөрийн клубтээ Баварийн Роберт Левандовский, Барселоны Неймар, Реалын Гарет Бейл, Боруссиягийн Обамейянга нарын аль нэгнийг нь авахаар яриа хэлэлцээ хийж эхэлсэн тухайгаа мэдээлж байсан юм. Харин эдгээр ур чадвар сайтай тоглогчдоос Обамейянгыг сонгож шилжүүлэг хийх нь баттай болоод байгаа юм байна. Тэрээр  Германы хөлбөмбөгийн аварга шалгаруулах Бундеслигийн энэ улиралд 20 тоглолтонд орж, 20 бөмбөг оруулсан статистик үзүүлэлттэй байгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: http://likenews.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна