"Дэрэн" клуб тэнцээ байгуулж, тэргүүлэгчдээс оноо холдлоо

2016 оны 2 сарын 15

Монголын Хөлбөмбөгийн Холбоо, Пэпси брэндтэй хамтран зохион байгуулж буй футзалын “ПЭПСИ ЛИГ”-ийн 5-р тойргийн онцлох тоглолтуудын нэг нь “Улаанбаатарын Мазаалайнууд” болон “Дэрэн” гэсэн багуудын тоглолтоор үргэлжилсэн. “Улаанбаатарын Мазаалайнууд” багийн хувьд заалны тэмцээнд тун боломжийн тоглолтыг үзүүлж хүчтэй өрсөлдөгч байж чадаж байгаа бол “Дэрэн” багийн хувьд ердөө нэг хожигдолтой дэд тэргүүлэгчийн байрлалд бичигдэж байлаа. Энэ ч утгаараа тоглолт тун ширүүн өрсөлдөөнтэй болж өнгөрлөө. Эхний хагас гэхэд Мазаалайнууд 2-0 харьцаатай тэргүүлж байсан юм. Тэднээс Д.Батцэнгэл болон Б.Ганзориг нар гоолдоод байлаа.

Харин тоглолтын хоёрдугаар хагасд Б.Гарьдмагнай болон Л.Мөнгөншагай нар тус бүр хоёр гоол оруулж тэргүүлж байсан бол энэхүү тэргүүллийг эсрэг багаас Б.Бат-Эрдэнэ, Э.Золбоо  нар зогсоож төгсгөлийн минутанд тоог гоол оруулж тоог тэнцүүлсэнээр багууд эвийн гэрээ байгууллаа.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна