Формула-1-ийн шинэ бүтээлээ Ferrari танилцуулав

2016 оны 2 сарын 15

Формула-1 уралдааны Ferrari багийнхан шинэ машинаа бүтээж дуусаад видео гарган шинэ хөдөлгүүрийнх нь дууг сонсох боломжийг өглөө. Энэ жилийн уралдааны улиралд  италийн баг  уралдааны машинаа хөдөлгүүрийг эрс шинэчилсэн байна.  Хөдөлгүүрийн хүчин чадал нь 900 морины хүчинд хүрнэ гэсэн таамаглал байгаа юм.

Үйлдвэрийн  667 индекс авсан Ferrari машины хамар хэсэг нь богиносож, урд дугуйнуудын  түлхэх  гол бүхий бэхлээс авчээ. Хойд дугуйн хэсгээр эх бие нь нарийссан бөгөөд авсаархан хурдны хайрцгаар тоноглогдлоо.

Италийн баг нь дотоод шаталтын хөдөлгүүр, мотор-генератор хоёрынхоо  өмнөх дүрсээ ерөнхийд нь хадгалж үлдсэн байна. Мөн зохион бүтээгчид маслоны банкийг өргөсөн учир  машины хүндийн төв өөрчлөгдлөө.

Шинэ уралдааны машиныг албан ёсоор хоёрдугаар сарын 19-нд танилцуулна. Формула-1 уралдаан нь гуравдугаар сарын 20-нд Австралийн Гран-при тэмцээнээр эхлэх юм.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна