Мод үржүүлгийн зориулалтаар газар эзэмших эрх олгов

2016 оны 2 сарын 16

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Газар эзэмших эрх олгох тухай” А/106 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр зохион байгуулсан газар эзэмших эрхийн төсөл сонгон шалгаруулалтад оролцож ялагчаар тодорсон Ж.Гадинжид, Б.Буядаа, Г.Анужин, Д.Цэцэгсүрэн, Б.Шижиртуяа, Б.Ариунаа, Г.Ганцолмон, Л.Алтангэрэл, Р.Батжаргал нарт Налайх дүүргийн 3 дугаар хорооны  нутаг дэвсгэрт уурхайн урд талд мод үржүүлгийн зориулалтаар тус бүр 5 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгов.

Уг захирамж гарсантай холбогдуулан  газар эзэмшүүлэх гэрээг байгуулж, гэрчилгээг олгон газрын улсын бүртгэлд бүртгэж, газрыг актаар хүлээлгэн өгөхийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт, газар ашиглалтад хяналт тавьж ажиллахыг Налайх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд  тус тус үүрэг болголоо.

Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна