Г.Мандахнаран, Б.Номин нар Минск хотод зодоглоно

2016 оны 2 сарын 16

Беларусь улсын нийслэл Минск хотын Спортын ордонд 2016 оны хоёрдугаар сарын 18-19-ны өдрүүдэд болох олимпийн 3, дэлхийн 7 удаагийн аварга А.Медведийн нэрэмжит олон улсын уламжлалт чөлөөт бөхийн “Гран-При” тэмцээнд манай бөхчүүд барилдана.

Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөхийн төрлөөр болох тус тэмцээнд 61 кг-ын жинд спортын мастер Гансүхийн Отгонбаатар /”Гацуурт-Олимп” клуб/, 65 кг-ын жинд Гавьяат тамирчин Ганзоригийн Мандахнаран /”Алдар” спорт хороо, үндэсний шигшээ багийн тамирчин, ДАШТ-ний хошой хүрэл медальт, азийн наадмын аварга/, олон улсын хэмжээний мастер Батболдын Номин /”Гацуурт-Олимп” клуб, үндэсний шигшээ багийн тамирчин, МҮИС, ДАШТ-ний мөнгөн медальт/, 70 кг-ын жинд спортын мастер Болдхүүгийн Батсүх /”Хасу-Мегастарс” клуб/, Даваацэрэнгийн Хатанбаатар /”Сүлд” спорт хороо/, 86 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Баатарын Нямбаяр /”Женко” клуб, залуучуудын ДАШТ-ний хүрэл медальт/, 97 кг-ын жинд спортын мастер Мөнхжаргалын Билгүүтэй/”Женко” клуб/ нар зодоглохоор болжээ.

Тус тэмцээнд эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч Б.Баяраа, эрэгтэй чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Л.Энхбаяр нар дасгалжуулагчаар, олон улсын шүүгч Х.Чойжилжав шүүгчээр оролцоно.

Тус тэмцээнээс өнгөрсөн жил Гавьяат тамирчин Э.Бэхбаяр хүрэл медаль хүртэж байжээ.

А.Медведийн нэрэмжит олон улсын тэмцээнд ОХУ-аас оролцох бүрэлдэхүүнд дэлхийн аварга Абдусалам Гадисов, Сослан Романов, Хетаг Цабалов, олимпийн аварга, дэлхийн 5 удаагийн аварга Хажимурат Гацалов, Гүрж улсаас оролцох багийн бүрэлдэхүүнд дэлхийн аварга Владимир Хинчегашвили, дАШТ-ний хүрэл медальт Гено Петриашвили, Сандро Аминашвили, европийн хошой аварга Давид Марсагишвили нар багтсан байна.

МЧБХ. Д.Өлгийсайхан

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна