Рагбичид ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн сургалтад хамрагдлаа

2016 оны 2 сарын 16

Дэлхийн Рагбийн холбооноос албан ёсоор олон улсын шүүгч, дасгалжуулагчийн гурван шатны сургалт зохион байгуулдаг. Тэгвэл Монголын Рагбигийн холбоо, Дэлхийн Рагбигийн холбоотой хамтран ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн хоёр дахь удаагийн сургалтыг Улаанбаатар хотноо хоёрдугаар сарын 11-14-ний өдрүүдэд зохион байгууллаа. МҮОХ болон "Аварга" биеийн тамирын дээд сургуулийн байранд болсон Level-2 буюу дунд түвшний сургалтад долоон хүн хамрагджээ. Онол, практик хослосон ОУ-ын шүүгч, дасгалжуулагчийн сургалтыг Дэлхийн Рагбийн холбооны дасгалжуулагч, сургагч багш Жин Тонг удирдан явуулсан байна. Энэхүү сургалтаас Г.Дашдэндэв, Н.Энх-Амгалан, Ж.Лий нарыг сонгон анхан шатны сургалт явуулан сертификат олгох эрх бүхий сургагч багшийн сургалтад хамрагдах эрх олгожээ.

ОУ-ын Level-2 түвшний сургалтад Дашдэндэв /МРХ - Гүйцэтгэх захирал/, Н.Энх-Амгалан /Хан-Уул РК/, П. Баярням /Хан-Уул РК/, Ж.Лий /Хан-Уул РК/, Л.Загдсүрэн /Анхдагч Чононууд РК/, М.Оргил /Анхдагч Чононууд РК/ болон С. Очбадрах /Хөх Толбот Дайчид РК/ нар хамрагджээ.

Ч.БОЛОР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна