61 сая хүүхэд эцэг, эхээсээ тусдаа амьдарч байна

2016 оны 2 сарын 16

 

Хятадын хөдөө, тосгодод 61 сая хүүхэд эцэг, эхээсээ тусдаа амьдарч байгааг засгийн газраас нь анхааралдаа авч, тэдэнд зориулан шинэ бодлого боловсруулж эхэлжээ. Хөдөө тосгодын иргэд ажил хайн том хотуудыг зорих болсноор хүүхдүүд эцэг, эхээсээ тусдаа амьдрах нь нэмэгдсээр байгаа аж. Дэлхийн банкны таамгаар ирэх 2030 он гэхэд Хятадын хүн амын 70 орчим хувь нь хотуудад төвлөрөн амьдрах гэнэ.  Хятадын засгийн газраас ганцаараа амьдарч буй хүүхдүүдийг нийгмийн халамжийн ажилтнуудын хяналтад авч, сургууль завсардах болон бусад эрсдлээс хамгаалах чиглэлийг хөдөөгийн удирдлагуудад өгчээ. Өмнө нь 2013 онд Хятадад эцэг, эхээсээ тусдаа амьдардаг хүүхдүүдийг хүчирхийлсэн хэрэг олон гарч нийгмийг цочроож байв. Мөн 2015 оны зургадугаар сард эцэг, эхээсээ тусдаа амьдардаг 14 хүртэлх насны дөрвөн хүүхэд хортон шавжийн эсрэг хоронд хордож нас баржээ.

 

Үүний зэрэгцээ Хятадын засгийн газраас хөдөөнөөс хотод ирж ажиллаж буй хүмүүст оршин суух зөвшөөрөл олгох журмыг өнгөрсөн арванхоёрдугаар сард гаргасан байна. Ингэснээр тэд амьдарч буй газраа эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд хамрагдах боломж нээгдэж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна