18 нас киноны бэлэг задарлаа

2016 оны 2 сарын 16

“Фантастик” продакшны шинэ уран бүтээл болоx “18 нас” киноны нээлт өнгөрөгч бямба гаригт /02.13/ нээлтээ хийлээ. Гэнэн залуу насанд учирдаг анхны хайрын ариун нандин бүхнийг өгүүлэх энэхүү киног “Миний ах атаман”, “Маш нууц”, “Том толгойтын Романс” зэрэг үзэгчдийн таашаалд нийцсэн олон кионг бүтээж байсан чадварлаг уран бүтээлчид бүтээжээ.

Уянгын драмын жанраар бүтсэн “18 нас” кино “Тэнгис”, “Өргөө”, “Хүннү Молл”-д нээлтээ хийсэн бөгөөд киноны гол дүрд “Маш нууц” киногоор үзэгчдийн танил болоод буй жүжигчин Э.Одбаяр, СУИС-ийн оюутан Ч.Сэлэнгэ нар тогложээ.

Киноны ерөнхий найруулагчаар СТА жүжигчин, найруулагч Б.Тамир, нэгдүгээр найруулагчаар Э.Алдар, ассистент найруулагчаар Р.Эрхэмбүрэн, продюсерээр Б.Батсайхан ажилласан юм.

Та анхны хайрын ариун нандин бүхний тухай өгүүлэх “18 нас” киног бүхий л кино театруудаар үзэх боломжтой.

Ч.БОЛ

 

"18 НАС БИ ЧАМД ХАЙРТАЙ" УСК OFFICIAL TRAILER 2016 оны 02-р сарын 13 наас БҮХ КИНО ТЕАТРУУДААР.

Posted by 18 НАС УСК on Thursday, February 4, 2016

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна