Амазоны ширэнгэн ой

2016 оны 2 сарын 16

Мэдлэгтэй Дэвтэр

Ширэнгэн ой гэдэг нь жилд 2500-4500 мм хур тунадас (бороо) унадаг өтгөн ой юм. Амазоны ширэнгэн ойн нь Өмнөд Америкийн Амазоны сав газрын ихэнх хэсгийн эзлэн орших дэлхийн хамгийн том тропикийн ширэнгэн ой юм. Амазоны ширэнгэн ой нь манай гаригийн агаар мандлыг хүчилтөрөгчөөр хангаж байдаг гол нийлүүлэгч бөгөөд түүнийг "дэлхийн ногоон уушиг" гэж нэрлэдэг. Энэхүү чийглэг халуун ойн хамгийн том мод гэхэд л 90 метр өндөр, 12 метр бүдүүн голчтой. Дэлхийн алдартай 10 төрөл зүйлийн нэг нь энэхүү ширэнгэн ойд амьдарч байгаа нь ургамал, амьтны зүйлийн хамгийн том цуглуулга болгож байна. 

Бүс нутагт 2.5 сая төрлийн шавьж, 40,000 төрлийн ургамал, 2200 төрлийн загас, 1294 төрлийн шувуу, 427 зүйлийн хөхтөн, 428 зүйлийн хоёр нутагтан, хэвлээр явагчид оршдог. Дэлхий дээрх бүх зүйл шувууны тавны нэг, загасны зүйлүүдийн тавны нэг нь Амазоны ширэнгэ, гол, горхид амьдарч байна.

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бүртгэгдээгүй байна